Монголбанкны Эрдэнэсийн сангийн танхимд НТӨ (Нийтийн тооллын өмнөх) I мянганаас – XII зууны үеийн археологийн олдворууд болох Хүннүгийн үеийн ноёдын морин тэрэгний алт, мөнгө, хүрлэн чимэглэл, үлгэр домгийн амьтадыг дүрсэлсэн сийлбэр, Хубилай хааны үед хэвлэгдсэн анхны цаасан мөнгөн тэмдэгт түүний дардас, XVII-XX зууны эхэн үеийн Монголчуудын оюуны болоод эдийн соёлыг илэрхийлэх эд хэрэглэгдэхүүн, Монгол улсын хаан VIII Богд Жавзандамба хутагт болон Улсын эх дагина Дондогдулам нарын эдэлж хэрэглэж байсан эд зүйлс, Монгол улсын төрийн хаш тамга, Эрдэнийн очирт жинс, ногоон пийсүү толгойтой Чүнгартаам хөөрөг, Манж чин улсаас өргөн барьсан алтан өргөмжлөл, Өндөр гэгээн Занабазарын Чүнчигноров хөөрөг, XVII зууны үеийн Халх эхнэрийн толгойн гоёл, зүүсгэл, Дарьганга эхнэрийн гэзэгний шүрэн шигтгээтэй толгойн боолт зэрэг Монгол улсын түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт цуглуулгууд хадгалагдаж байна.