“Мөнгөн тэмдэгтийн танхим”-д Их Монгол улсын хаадын зоосон мөнгөн, Монгол Улсад төлбөрийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэж байсан эд зүйлс /хунз цай, дэнс мөнгө.../, гүйлгээнд хэргэлэгдэж байсан цаасан болон зоосон мөнгөн тэмдэгт, дурсгалын зоос зэрэг түүх, соёлын хдлөх дурсгалт үзмэрүүд хадгалагдаж байна. Монгол Улсын төлбөрийн хэрэгслийн хөгжлийн түүхийг олонд харуулах энэ танхимд сүүлийн үеийн дэвшилтэт технологи ашиглаж 'Холограмм угтагч, хөтөч', интерактив самбар зэргийг ашигасан. Үүгээр дамжуулан төлбөрийн хэрэгслийн мэдээллийг илүү сонирхолтой, ойлгомжтой байдлаар олон нийтэд үнэ төлбөргүй хүргэж байна.